Үйл ажиллагаа

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮД

Хэрэглээний төмрийн худалдаа

Бүх төрлийн хар, цагаан, нерж квадрат, турба, лист, угольник, полоса, швеллер, двухтавр

Үнийн санал авах:

Төмөр хийцийн үйлвэрлэл

Манай төмөр хийцийн үйлдвэрт CNC лазер зүсвэр, нугалаа, хуйлаа, токарь, фрезер, босоо өрөм, гагнуур, будаг хийж байна.

CNC лазер зүсвэрийн машины  ажлын талбай нь 1500мм*3000мм бөгөөд 1-20мм хүртэлх төмөр, нерж, хөнгөн цагаан листүүдийг зүсдэг. 
Нугалагч машин 6мм хүртэлх зузаантай, 4м хүртэлх урттай листүүдийг нугалах хүчин чадалтай. 
Мөн хуйлагч дээр 10мм хүртэлх квадрат, двухтавр, шевлер зэргийг хуйлна. 
Манай үйлдвэр дээр дараах  гагнууруудыг хийж байна. Үүнд: 

  • Лазер гагнуур,
  • Хагас автомат гагнуур,
  • Аргон /хөнгөн цагаан, нерж, хайлш/
  • Цахилгаан гагнуур, 

Бэлэн бүтээгдэхүүн

Манайх шорлогны зуух, багажны тавиур, зуухны хамгаалалт, Pruise 41, 20, 30, Aqua зэрэг машины ачаа, Ховоны алаг төмөр зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн борлуулж байна. Мөн харилцагчдаасаа захиалга аван, түргэн шуурхай хийж өгч байна.

 

 

Метал хөшөө

Морь, нохой, муур, арслан, чоно гэх мэт бүх төрлийн амьтанг металаар 3D хөшөө хийлгэх боломжтой

CNC лазер зүсвэрийн бэлэн зураг

CNC лазер төхөөрөмжинд оруулаад шууд зүсэхэд бэлэн ажлын зурагнуудаас сонгон худалдан авах боломжтой