Бидний тухай

ХЕРО КРЭЙНС ХАУС ХХК

ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

“Херо Крэйнс Хаус” ХХК нь 2013 онд авто кран түрээсийн үйлчилгээний чиглэлээр байгуулагдан “Хөгжлийн хүндийг бид” уриан дор өнөөг хүртэл барилга угсралт, зам гүүр, хүнд машин механизмын засвар үйлчилгээ, уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байна.

Бид 2023 оноос үйл ажиллагааныхаа чиглэлийг өргөжүүлж, бүх төрлийн хэрэглээний төмөр оруулж ирэн бөөнөөр болон жижиглэнгээр борлуулж байна. Мөн төмөр хийцлэлийн үйлдвэр байгуулан лазераар зүсэгч СИ ЭН СИ (CNC) төхөөрөмж, нугалагч, хайчлагч, төмөр бэлдцээр зорох токарь, призер машин гэх мэт төхөөрөмжүүдээр тоноглон төмөр хийцлэл, бэлдэц, бэлэн бүтээгдэхүүнүүдийг чанарын өндөр түвшинд хурдан найдвартай хийж гүйцэтгэн уул уурхай, барилгын салбарын үйл ажиллагаа явуулдаг компаниудын бэлтгэн нийлүүлэгчээр хамтран ажиллаж байна.

Бид хийх бүтээнэ гэсэн сэтгэлтэй залуу баг хамт олонтой, төмрийн худалдаа болон төмөр хийцийн үйлдвэрлэлээрээ олон улсын чанарын стандартыг хангасан үндэсний үйлдвэрлэгч болох зорилго тавин ажиллаж байгаа билээ.

 

 

The mission & Vision

Эрхэм зорилго

Бид чанар, аюулгүй байдал, инновацийг тэргүүнд тавьж, орчин үеийн технологийг нэвтрүүлэх

Аслын хараа

Бид Монголын барилгын салбарт тэргүүлэх байр суурь эзэлж, олон улсын стандартад нийцсэн, инновацлаг, тогтвортой хөгжлийн барилгуудыг бүтээхийг зорьж байна.

Үнэт зүйлс

Чанарыг нэн тэргүүнд тавьж, харилцагчидтайгаа итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааг эрхэмлэнэ.

БҮХ ТӨРЛИЙН ТӨМРИЙН ХУДАЛДАА, ХИЙЦЛЭЛ